Лос Анжелес Лейкэрс энэ жилийн плэйоффыг өнжихөөр боллоо

Лос Анжелес Лейкэрс энэ жилийн плэйоффыг өнжихөөр боллоо

NBA-ын талбайд өнөөдөр 12 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт өрнөд бүсийн тэргүүн баг Финикс Санс талбайдаа плэй инд орохоор өрсөлдөж байгаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 110-121 харьцаагаар хожлоо. Улмаар 63 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн нэгд бичигдэж байгаа бол Лейкэрс хожигдсноор энэ улиралд плэйоффын тоглолтыг өнжихөөр болсон бөгөөд тав дараалж хожигдлоо.

Тус тоглолт Леброн Жеймс гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Рассел Уэстбрүүк 28 оноо, 5 самбар, 3 дамжуулалт, Энтони Дэвис 21 оноо, 13 самбар, 1 таслалт, 1 хаалтыг хийжээ.Эсрэг багаас Дэвин Бүүкэр 32 оноо, 7 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиАндрэй Эйтон 22 оноо, 13 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 122 : 131 Филадельфи 76
Орландо Межик 120 : 115 Кливленд Кавалерс
Майами Хит 144 : 115 Шарлотт Хорнетс
Брүүклин Нетс 118 : 105 Хьюстон Рокетс
Торонто Репторс 118 : 108 Атланта Хаукс
Чикаго Буллз 106 : 127 Милуоки Багс
Миннесота Тембэруолвз 114 : 132 Вашингтон Уйзардс
Оклахома-Сити Тандер 98 : 94 Портленд Трэйл Блэйзэрс
Юта Жазз 121 : 115 Мемфис Гриззлис
Денвер Наггетс 97 : 116 Сан-Антонио Спөрс
Сакраменто Кингс 109 : 123 Нью Орлеан Паликанс
Финикс Санс 121 : 110 Лос Анжелес Лейкерс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.