Наггетс тав руу дэвшиж, Лейкэрс хожигдлоо

Наггетс тав руу дэвшиж, Лейкэрс хожигдлоо

Өнөөдөр NBA-ын талбай 12 тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө болсон Play-In Tournament-д өрсөлдөж байгаа Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетсыг хүлээн авч 118-129 харьцаагаар хожигдлоо. Улмаар 31 хожил, 47 хожигдолтой болж өрнөд бүсийн 11-р байр руу унаж Play-In Tournament гарлаа. Харин Наггетс 47 хожил, 32 хожигдолтой болж өрнөд бүсийн 5-р  байрт дэвшлээ.

Тус тоглолтод Никола Ёокич 38 оноо, 16 самбар, 6 дамжуулалт 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Вил Бартон 25 оноо, Аарон Гордон 24 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Леброн Жеймс гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 28 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 27 оноо, 10 самбар, 7 дамжуулалт, нэг хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милуоки Багс 112 : 118 Даллас Мавирекс
Бостон Селтикс 144 : 102 Вашингтон Уйзардс
Лос Анжелес Лейкерс 118 : 129 Денвер Наггетс
Индиана Пэйсэрс 117 : 121 Детройт Пистонс
Кливленд Кавалерс 108 : 112 Филадельфи 76
Орландо Межик 88 : 118 Нью-Йорк Никс
Торонто Репторс 109 : 114 Майами Хит
Хьюстон Рокетс 132 : 139 Миннесота Тембэруолвз
Сан-Антонио Спөрс 113 : 92 Портленд Трэйл Блэйзэрс
Оклахома-Сити Тандер 117 : 96 Финикс Санс
Сакраменто Кингс 90 : 109 Голден Стэйт Уорриорс
Лос Анжелес Клипперс 119 : 100 Нью Орлеан Паликанс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.