Денвер Наггетс талбайдаа ЛА Клипперсийг буулгаж авлаа

Денвер Наггетс талбайдаа ЛА Клипперсийг буулгаж авлаа

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Денвер Наггетс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглож 127-115 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 43 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийн 6-р байрт дэвшлээ. Харин Клипперс 36 хожил, 38 хожигдолтой болж өрнөд бүсийн наймд бичигдэж байна.

Тус тоглолтод Никола Ёокич 30 оноо, 15 самбар, 6 дамжуулалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жефф Грин, Аарон Гордон, сэлгээнээс Бонус Хайланд нар 16 оноог авчээ. Эсрэг багаас сэлгээнээс Тайрис Майн 24 оноог авч багаа тэргүүлсэн бол Рейжи Жексон, Маркус Моррис нар 14 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Орландо Межик 94 : 90 Голден Стэйт Уорриорс
Нью-Йорк Никс 111 : 117 Атланта Хаукс
Милуоки Багс 126 : 98 Чикаго Буллз
Денвер Наггетс 127 : 115 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.