Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ичиножо А.Ичинноровыг өвдөг шороодууллаа

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ичиножо А.Ичинноровыг өвдөг шороодууллаа

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдах Ичиножо А.Ичинноровтой барилдаж давжээ. Улмаар гурван даваа нэг унаатай болсон бол Ичиножо хоёр даваа хоёр унаатай болжээ. Өнөөдөр аваргын өрсөлдөгч маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах бол Ичиножо маэгаширагийн 4-өөс барилдах Эндотой барилдана.

Харин комүсүби Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил барилдаж давжээ. Улмаар Хошорюү хоёр даваа хоёр унаатай байгаа бол Тамаваши нэг даваа гурван даваатайгаар башёг үргэлжлүүлж байна. Өнөөдөр Хошорюү секиваки Вакатакакагитэй барилдах бол Тамаваши аваргатай барилдана.

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-1
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 2-2
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 2-2
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-3
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 3-1
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 2-2

​​​​​​​

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.