Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний өдөр учраа бөхөө давлаа

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний өдөр учраа бөхөө давлаа

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний эхний өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх Комүсүби Хошорюү С.Бямбасүрэнтэй барилдаж давжээ. Улмаар башёгийн эхний даваагаа авчээ.

Харин маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров озеки Митакэүмид болон Тамаваши Б.Мөнх-Оргил секиваки Вакатакакагид тус тус өвдөг шорооджээ. 

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-0
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 0-1
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 0-1
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 0-1
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 1-0
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 1-0

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.