Клэй Томпсон 38 оноог баг нь өнгөрсөн жилийн аваргуудыг хожлоо

Клэй Томпсон 38 оноог баг нь өнгөрсөн жилийн аваргуудыг хожлоо

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Голден Стэйт Уорриорс талбайдаа өнгөрсөн жилийн аварга баг болох Милоуки Багс багтай тоглож 122-109 харьцаагаар Уорриорс хожлоо. Улмаар 46 хожлоо байгуулж өрнөд бүсийн 3-рт бичигдэж байгаа бл Багс 42 хожил, 26 хожигдолтой болж дорнод бүсийн хоёр луу уналаа

Тус тоглолтод Клэй Томпсон 38 оноо, 5 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр энэ үзүүлэлтйиг 2019 оны 3-р сараас хойш анх удаа үзүүлж байгаа юм. Харин түүнд Жордан Пүүл 30 оноо, Андрью Уйггинс 21 оноогоор тусалсан бол Стифэн Көрри 8 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 31 оноо, 8 самбар, Крис Меддлетон 18, Жрью Холидэй 13 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Майами Хит 104 : 113 Миннесота Тембэруолвз
Сан-Антонио Спөрс 108 : 119 Индиана Пэйсэрс
Чикаго Буллз 101 : 91 Кливленд Кавалерс
Голден Стэйт Уорриорс 122 : 109 Милуоки Багс
Юта Жазз 134 : 125 Сакраменто Кингс
Денвер Наггетс 115 : 127 Торонто Репторс
Портленд Трэйл Блэйзэрс 127 : 118 Вашингтон Уйзардс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.