Брүүклин Нетс баг Филадельфи 76 багийг талбайд нь бутниргэлээ

Брүүклин Нетс баг Филадельфи 76 багийг талбайд нь бутниргэлээ

NBA-ын талбайд өнөөдөр хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Филадель76 баг талбайдаа Брүүклин Нетс багтай тоглолоо. Солилцооны цонх хаагдахаас өмнө хоёр баг Жеймс Харден болон Бен Симмонс нарыг сольсон билээ.

Улмаар тус тоглолтын эхнээс Нетсийн залуус гайхалтай байж 40 оноог авсан бол эсрэг багтаа 23 оноог өгчээ. Үүнээс цааш Нетс тэргүүллээ алдалгүй явсаар 129-100 харьцаагаар Нетс хожиж улирлын 34 дэх хожлоо байгуулж дорнод бүсийн наймд бичигдэж байна. Харин эсрэг баг 40 хожил, 25 хожигдолтой болж дорнод бүсийн 3-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Кэвин Дурант 25 оноо, 14 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Сет Көрри 24 оноо, Кайри Ирвинг 22 оноог авчээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 27 оноог 12 самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жеймс Харден 11 оноог авч тааруухан тоглолтыг үзүүлжээ.

Бусад тоглолтууд

Голдэн Стэйт Уорриорс 113 - 102 Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.