Финикс Санс плэйоффын эрхээ авсан анхны баг боллоо

Финикс Санс плэйоффын эрхээ авсан анхны баг боллоо

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Миами Хит талбайдаа Финикс Санс багтай тоглож 90-111 харьцаагаар Санс хожлоо. Улмаар улирлын 53 хожлоо байгуулж энэ улирлын плэйоффт эрхээ авлаа. Харин Хит 44 хожил, 23 хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлэгч хэвээр байна.

Тус тоглолтод Дэвин Бүүкэр ковидын протколоос эргэн ирсэн бөгөөд 23 оноо, 8 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиАндрэй Эйтон 19 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Данкан Робинсон 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Бэм Адебаёо, Кайл Ловри нар 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 108 : 114 Чикаго Буллз
Шарлотт Хорнетс 101 : 115 Бостон Селтикс
Майами Хит 90 : 111 Финикс Санс
Хьюстон Рокетс 139 : 130 Лос Анжелес Лейкерс
Нью Орлеан Паликанс 102 : 108 Орландо Межик
Милуоки Багс 124 : 115 Атланта Хаукс
Миннесота Тембэруолвз 132 : 102 Оклахома-Сити Тандер
Даллас Мавирекс 77 : 107 Нью-Йорк Никс
Сан-Антонио Спөрс 104 : 119 Торонто Репторс
Сакраменто Кингс 100 : 106 Денвер Наггетс
Юта Жазз 123 : 85 Портленд Трэйл Блэйзэрс
Лос Анжелес Клипперс 115 : 109 Вашингтон Уйзардс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.