С.Цэрэнчимэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хоёрдугаар сарын шилдгээр тодров

С.Цэрэнчимэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хоёрдугаар сарын шилдгээр тодров

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн нэгдүгээр сараас сар бүр бөхийн төрөл тус бүрт шилдгүүдийг тодруулдаг болсон билээ. 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний гранпригийн 53 кг-д түрүүлсэн олон улсын хэмжээний мастер Б.Болортуяа тодорч байв. Тэгвэл хоёрдугаар сарын шилдэг эмэгтэй бөхөөр гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд шалгарлаа. С.Цэрэнчимэдийн хувьд өнгөрсөн долоо хоногт Стамбулд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Стамбулд дөрөв барилдахдаа олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Тайбе Юсейн (Болгар), олимпийн хүрэл медальт Сакши Малик (Энэтхэг), Марва Амри (Тунис) нарыг цэвэр ялсан юм. Чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй тамирчнаар Яшар Догугийн олон улсын тэмцээний 70 кг-д аваргалсан Амирмохаммад Яздани (Иран), сонгомол бөхийн шилдгээр 77 кг-д түрүүлсэн Юнус Басар (Турк) нар тодров.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.