Лос Анжелес Лейкэрс гурав дараалж ялагдлаа

Лос Анжелес Лейкэрс гурав дараалж ялагдлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Даллас Мавирекс багтай тоглож 109-104 харьцаагаар хожигдлоо. Улмаар Лейкэрс гурав дараалж хожигдож 27 хожил, 34 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт эрэмбэлэгдэж байгаа бол Даллас хожсноор 37 хожил, 25 хожигдолтой болж  өрнөд бүсийн 5-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 36 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Брунсон 22 оноог авчээ. Эсрэг багаас Лербон Жеймс 26 оноо, 12 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кармело Энтони сэлгээнээс 30 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 116 : 113 Детройт Пистонс
Бостон Селтикс 107 : 98 Атланта Хаукс
Торонто Репторс 109 : 108 Брүүклин Нетс
Миннесота Тембэруолвз 129 : 114 Голден Стэйт Уорриорс
Хьюстон Рокетс 100 : 113 Лос Анжелес Клипперс
Лос Анжелес Лейкерс 104 : 109 Даллас Мавирекс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.