Чингис Хаан Гран При ирэх зургадугаар сард Степпе Аренад болно

Чингис Хаан Гран При ирэх зургадугаар сард Степпе Аренад болно

Улаанбаатар Их Дуулга тэмцээн 2012-2016 онуудад Монгол Улсад зохиогдсон билээ. Тэгвэл Олон улсын жудо бөхийн холбооны цуврал тэмцээний нэг болох Чингис Хаан Гран При 4 жилийн дараа зэрэглэл ахиж, “Улаанбаатар их дуулга-2022” нэртэйгээр энэ зургадугаар сард Монгол Улсын нийслэлд болно. Энэ оноос эхлэн 2024 оны Парисын зуны олимп хүртэл жил бүрийн зургадугаар сард Их дуулгыг ийнхүү зохион байгуулж байхаар Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Олон улсын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер нар гарын үсэг зурсан билээ.

“Улаанбаатар их дуулга-2022” /Ulaanbaatar Grand Slam 2022/-тай холбогдуулан саяхан IJF буюу Олон улсын жудо бөхийн холбооны тэмцээн зохион байгуулагч захирлууд болох хатагтай Аллан Лиза-Анна, ноён Чимоиу Клаудиу Мариан нар STEPPE ARENA буюу Мөсөн өргөөтэй танилцаж, тэмцээн зохиогдох ордноор сонгож, албан ёсоор батламжиллаа.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.