Оросын хөлбөмбөгийн шигшээ баг болон Европын тэмцээнүүдэд оролцохгүй

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг болон Европын тэмцээнүүдэд оролцохгүй

Олон улсын хөл бөмбөгийн холбоо буюу FIFA, Европын хөл бөмбөгийн холбоо буюу UEFA-гийн Гүйцэтгэх зөвлөлүүд хуралдаж Оросын хөл бөмбөгийн багуудын тус хоёр холбооны тэмцээнүүдэд оролцох эрхийг түдгэлзүүллээ.

Өөрөөр хэлбэл Оросын хөлбөмбөгийн шигшээ баг болон Европын тэмцээнүүдэд оролцож буй клубүүдийг дараагийн шийдвэр гарах хүртэл тэмцээнээс хасаж шийдвэрлэсэн байна.

Холбооны мэдэгдэлд "Хөлбөмбөг бол эв нэгдэл бөгөөд Украинд байгаа иргэдтэй хамт гэдгээ илэрхийллээ. Украин дахь нөхцөл сайжирна гэж холбооны Ерөнхийлөгчид найдаж байна. Ингэснээр хөлбөмбөг дахин хүн төрөлхтний эв нэгдэл, амар амгалангийн зам болж чадна" хэмээжээ.

Улмаар Европа лигийн шөвгийн 16-д шалгараад байсан Спартак Москва клуб цаашид тоглох боломжгүй болж байна.

Түүнчлэн UEFA Оросын байгалийн хийн компани болох "Gazprom"-той хийсэн гэрээгээ цуцалж, цаашид аль ч тэмцээний хүрээнд хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.