Брүүклин Нетс өнгөрсөн жилийн аваргуудыг талбайд нь хожлоо

Брүүклин Нетс өнгөрсөн жилийн аваргуудыг талбайд нь хожлоо

NBA-ын талбайд 7 тоглолт боллоо. Өнөөдрйин оргил тоглолт Өнгөрсөн жилийн аваргууд болох Милоуки Багс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглож эцсийн мөчид 123-126 харьцаагаар Нетс хожлоо. Улмаар 32 хожил, 29 хожигдолтой болж дорнод бүсийн 8-рт эрэмбэлэгдэж байгаа бол аваргууд 36 хожил, 25 хожигдолтой болж дорнод бүсийн тавд бичигдэж байна. 

Тус тоглолтод Кари Ирвинг 38 оноог авсан бол Сэт Көрри 19 оноо, Андрью Друммонд 17 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Боби Портис 30 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Яннис Антетокумпо 29 оноо, 14 самбар, Крис Меддлетон 25 оноо, Жрью Холидэй 19 оноог авсан ч бусад тоглогчид тааруухан тоглолтыг үзүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 104 : 113 Бостон Селтикс
Атланта Хаукс 127 : 100 Торонто Репторс
Майами Хит 133 : 129 Сан-Антонио Спөрс
Чикаго Буллз 110 : 116 Мемфис Гриззлис
Кливленд Кавалерс 92 : 86 Вашингтон Уйзардс
Милуоки Багс 123 : 126 Брүүклин Нетс
Денвер Наггетс 115 : 110 Сакраменто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.