Э.Цэндбаатар дөрөв дэх ялалтаа байгууллаа

Э.Цэндбаатар дөрөв дэх ялалтаа байгууллаа

Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотод ээлжит тулаанаа хийж, ялалт байгууллаа. Тэрбээр Азербайжаны тамирчин Рауф Агаевтай тулалдаж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан юм.

Ингэснээр тэрбээр эргэжлийн боксын замналдаа нийт дөрөв ялж, бүгдэд нь ялалт байгуулаад байна. Харин түүний өрсөлдөгч Рауф Агаев 33 ялалт, 14 ялагдалтай боллоо.

Э.Цэндбаатар хамгийн анх 2018 оны есдүгээр сард мэргэжлийн боксын тулаанаа Йосеф Оманагийн эсрэг хийн ялж байжээ. Түүнээс хойш жилийн дараа Хятадад дахин тулаанд орж, ялалт байгуулсан юм.

Мөн энэ өдөр Г.Баярхүү Оросын Хикмет Гараевтай тулалдсан ч ялагдал хүлээв. Өдгөө 26 настай тэрбээр 2018 онд анхны тулаанаа хийж байлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.