Б.Оюун-Эрдэнэ Олимпийн наадмаа өндөрлүүллээ

Б.Оюун-Эрдэнэ Олимпийн наадмаа өндөрлүүллээ

Рио-2016 Паралимпийн наадам өндөрлөх тийшээ хандаж байгаа билээ. Энэ удаагийн паралимпод манай тамирчид тун амжилттай оролцож, хоёр хүрэл медаль хүртээд байгаа юм.

Тэгвэл 70 метрийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваа өчигдөр болж, медальтнууд тодорсон билээ. Харин энэ төрөлд оролцсон  манай Б.Оюун-Эрдэнэ шөвгийн 16-гаас цаашаа явсангүй.

Тэрбээр хувийн урьдчилсан харваанд 563 оноогоор 17-р байрт шалгараад байсан. Харин  хасагдах шатны эхний харваанд Их Британы тамирчин Н.Таниаг 6-2-оор хожин шөвгийн 16-д үлдээд байсан юм.  Манай тамирчин шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө БНХАУ-ын Ү Чүн Енд 7:3-аар хожигдон тэмцээнээ дуусгалаа.

Ү Чүн Ен урьдчилсан харваанд 637 оноо авч паралимпийн наадмын рекордыг шинэчлэн тогтоож, улмаар багийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Б.Оюун-Эрдэнийн Риогийн наадамд паралимпийн аварга Ү Чүн Ентэй хоёр дахь удаагаа тааран ялагдсан нь энэ юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.