Леброн Жеймс нийт оноогоор Карийм Абдул-Жаббарыг гүйцлээ

Леброн Жеймс нийт оноогоор Карийм Абдул-Жаббарыг гүйцлээ

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Голден Стэйт Уорриорс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож эцсийн мөчид Клэй Томпсоны гурав дараалж оруулсан холын шидэлтээр 115-117 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 42 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 2-рт бичигдэж байгаа бол Лейкэрс 26 хожил, 31 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Клэй Томпсон 33 оноогоор багаа тэргүүлсэн бол Стифэн Көрри 24 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, Эндрью Уйггинс 19 оноо, Куминга 18 оноогоор тэргүүлжээ. Эсрэг багаас Леброн Жеймс 26 оноо, 15 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр NBA-ийн улирал болон плэйоффт авсан нийт оноогоор Карийм Абдул-Жаббарыг гүйцэж тэргүүлж эхэлжээ.

 

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Портленд Трэйл Блэйзэрс 112 : 103 Нью-Йорк Никс
Шарлотт Хорнетс 118 : 125 Мемфис Гриззлис
Вашингтон Уйзардс 110 : 123 Сакраменто Кингс
Нью Орлеан Паликанс 114 : 124 Сан-Антонио Спөрс
Филадельфи 76 103 : 93 Кливленд Кавалерс
Торонто Репторс 109 : 110 Денвер Наггетс
Майами Хит 115 : 111 Брүүклин Нетс
Чикаго Буллз 106 : 101 Оклахома-Сити Тандер
Голден Стэйт Уорриорс 117 : 115 Лос Анжелес Лейкерс
Даллас Мавирекс 97 : 99 Лос Анжелес Клипперс
Финикс Санс 132 : 105 Орландо Межик

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.