Өнөөдөр А.Энхтуул үндсэн төрөлдөө уралдана

Өнөөдөр А.Энхтуул үндсэн төрөлдөө уралдана

“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн тамирчин өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр эмэгтэй цаначид Жанчхүүгийн цасан замд 10 км зам туулан уралдана. Энэ төрөлд 98 зандан хүлэгтэн уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул бий.

Уралдаан 15:00-д эхлэх ба тамирчид спринтийн нэгэн адил 30 секундын зайтай гараанаас ээлжлэн гарах юм. А.Энхтуулын хувьд 96-д эрэмбэлэгдэн 15:48-д гараанаас гарахаар болжээ.

Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх спринт уралдаанд тэргүүлэгчээс 49 секунд хоцрон 79-р байрт орсон. Харин энэ удаа өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөх билээ. Энхтуулдаа амжилт хүсье!

Гэрэл зургийг С.Энхжаргал /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.