Милоуки Багс баг Лос Анжелес Клипперсийг талбайд нь буулгаж авлаа

Милоуки Багс баг Лос Анжелес Клипперсийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд болсон найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Милоуки Багс багтай тоглож 113-137 харьцаагаар Багс хожлоо. Улмаар 34 хожил, 21 хожигдолтой болж дорнод бүсийн 3-рт эрэмбэлэгдэж байгаа бол Клипперс 27 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийн 8-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 28 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол  Боби Портис 24 оноо, 11 самбар, Жрью Холидэй 27 оноо, 13 дамжуулалт, Коноаугтон 18 оноо, Крис Меддлетон 17 оноог авч гарааны тоглогчид бүгд 10-аас дээг оноог авчээ. Эсрэг багаас Норман Поуэл 28 оноогоор багаа тэргүүлжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Клипперст солилцоогоор ирсэн бөгөөд өнөөдөр Клипперсийн өмсгөлтэй анхны тоглолтоо хийж багаа оноогоор тэргүүлжээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Чикаго Буллз 108 : 119 Филадельфи 76
Миннесота Тембэруолвз 118 : 105 Детройт Пистонс
Денвер Наггетс 124 : 104 Брүүклин Нетс
Кливленд Кавалерс 98 : 85 Индиана Пэйсэрс
Даллас Мавирекс 103 : 94 Атланта Хаукс
Орландо Межик 83 : 116 Бостон Селтикс
Хьюстон Рокетс 107 : 120 Нью Орлеан Паликанс
Лос Анжелес Клипперс 113 : 137 Милуоки Багс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.