Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна. Өчигдөр /2021.02.05/ манайхаас Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн.
Оны өмнө Абугийн их дуулгад +100 кг жинд түрүүлсэн "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Тэрбээр эхний даваандаа Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр яллаа. Улмаар хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгараад байна. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдасан бөгөөд боох мэхээр цэвэр ялж алтан медаль хүртлээ. Түүнээс өмнө +100 кг-д манай жүдочид Гранд Слам ангилалд түрүүлээгүй байсан бөгөөд О.Цэцэнцэнгэл хоёр дараалан түрүүлж, IJF-ийн мэргэжилтнүүдээс Mongolian Rocket нэрийг зүүгээд байна.
Эрэгтэй -81кг-ийн жинд барилдах ОУХМ Г.Болор-Очир ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилигийн толгойлж буй "A" хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогтоо Италийн бөх Лоренцо Пародитой барилдаж ялсан бол хоёрдугаар тойрогт Канадын бөх Франсуа Готиер Драпотой барилдаж ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэй -100кг-ийн жинд ОУХМ Б.Гончигсүрэн барилдах бөгөөд эхний тойрогтоо Алжирын бөхтэй барилдах бөгөөд өрсөлдөгчөө ялвал 2-р тойрогт түүнийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Белгийн Тома Никифоровтой барилдаж ялагдал хүлээжээ.
Эмэгтэй -70кг-ийн жинд ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогтоо АНУ-ын бөхтэй барилдаж ялсан ч хоёрдугаар тойрогт В хэсгийн тэргүүн бөх Ёоко Онод ялагдаж хүлээлээ.
Эмэгтэй +78кг-ийн жинд ОУХМ А.Адъяасүрэн тэмцээний "B" хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо эзэн орны бөх Леа Фонтейнтэй барилдаж ялагдал хүлээжээ.
Хоёрдугаар сарын 6-ны 19:00 цагаас манай таван жүдоч зодоглоно. Үүнд:
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.