Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр манай улсын найман жүдоч зодоглосноос Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Таван Хур" компаний тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү Парисын Их дуулга тэмцээний -66 кг жинд түрүүллээ. Тэрбээр аваргын төлөө олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баулийг торгуулиар ялснаар Гранд Слам ангилалаас анхны алтан медалиа гардлаа.

Мөн зоодог тайлаад удаагүй байгаа, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийг орлон -48 кг жинд зодоглосон Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группын тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа авлаа.

Харин эрэгтэйчүүдийн -73 кг жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, Ус сувгийн ерөнхий газар, "Наранмандал" компаний тамирчин олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Узбекистаны Шахрам Ахадовыг торгуулиар ялснаар Парисаас 4 дэх медалиа гардлаа. 

  • Мөн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Энхрийлэн тавдугаар байр эзэлсэн
  • эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд долоодугаар байр эзэлсэн
  • эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой долоодугаар байр эзэлсэн
  • эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр эхний шатанд ялагдсан
  • эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд ялагдсан

Хоёрдугаар сарын 6-ны 19:00 цагаас манай таван жүдоч зодоглоно. Үүнд:

  • Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир
  • Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн
  • Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл
  • Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг
  • Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн нар барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.