Аймгийн заан Э.Мөнхжаргал сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ

Аймгийн заан Э.Мөнхжаргал сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ

"Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн сар шинийн барилдаан сайхан боллоо. Энэ жилийн барилдаан хоёр өдөр үргэлжилсэн нь хамгийн эхний сонин байлаа.

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Аврагч" СХ, "Хатант интернэшнл" компани, "Бөхбилэгт" дэвжээний бөх аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал 8 даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Хилчин" СХ, "Ньюпрогресс" групп, "Ховд" дэвжээний бөх улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэлээ. Аймгийн заан цолтой бөх сар шинийн барилдаанд анх удаа түрүүлсэн нь өнөөдрийн онцлох сонин байлаа.

Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Алдар" СХ, "Нутгийн буян" групп, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" СХ, "Талст" групп, "Увснуур" дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарав.

Дунд шөвөгт улсын гарди Б.Гончигдамба, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Зоригтбаатар нар үлдэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.