Цэргийн арслан М.Лхагвагэрэл түрүүллээ

Цэргийн арслан М.Лхагвагэрэл түрүүллээ

Буян үйлдэгч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр буюу 01-р сарын 31-ний өдөр болж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин СХ, “Жем интернэшнл” групп, Даян дэвжээний бөх, цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Хемон констракшн ХХК, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэлээ.

Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, Алдар СХ, Хантайшир дэвжээний бөх аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Увс аймгийн Малчин сумын харьяат, Хилчин СХ, Увснуур дэвжээний бөх, цэргийн начин Ц.Батсүрэн нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд а.х.а Б.Лхагвадорж, ц.а Л.Отгонбаатар, а.з Э.Мөнхжаргал, а.н Л.Энхсаруул нар үлдэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.