Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 76 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ариунжаргал, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Найгалсүрэнгийн Загардулам нар хүрэл медаль хүртлээ. Г.Ариунжаргал ОХУ-ыг Мария Силинаг цэвэр, Н.Загардулам Казахстаны Инмара Жанатаеваг 15:4-өөр ялснаар медалийн тавцанд зэрэгцэн зогссон. Н.Загардуламын хувьд медалийн өнгө өөр байх боломжоо өчигдөр хагас шигшээ барилдаанд алдсан. Тэрбээр Беларусийн бөхийг цаг дуусахад минут хүрэхгүй хугацаанд 10:1-ээр илүүрхэж яваад 10 оноо дараалан алдаж харамсалтай ялагдсан билээ.
Ийнхүү XXXII удаагийн Иван Ярыгиний Гранприд манай эмэгтэй бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, 10 хүрэл, нийт 14 медальтай нутагтаа ирэхээр болов. Харин эрчүүд маань сүүлийн гурван жил Красноярскийн дэвжээнээс хоосон буцаж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.