Касильяс 18 дахь улиралдаа Аваргуудын лигт тоглож байна

Касильяс 18 дахь улиралдаа Аваргуудын лигт тоглож байна

Португалын “Порто” клубын хаалгыг манаж байгаа домогт хаалгач Икер Касильяс өнгөрсөн шөнө “Копенгаген”-ы эсрэг талбайд гарсан билээ. Ингэснээр өдгөө 35 настай Испани хаалгач 18 дахь улиралдаа Аваргуудын лигт оролцож байгаа нь энэ юм.

Энэ үзүүлэлтээрээ тэрбээр “Манчестер Юнайтед” клубын домогт хагас хамгаалагч Пол Скоулзын амжилтыг давж гарлаа. Пол 17 улирал Аваргуудын лигт тоглосон юм.   Харин түүнээс олон улирал Аваргуудын лигийн тоглолтод оролцсон нэг тоглогч байгаа нь “Манчестер Юнайтед”-ын алдарт хөлбөмбөгчин Райн Гиггз юм. Тэрбээр 19 улирал Аваргуудын лигт тоглож байжээ.

Касильяс Аваргуудын лигт тоглосон 16 улиралдаа Испанийн алдарт “Реал Мадрид” клубын хаалгач байсан. Энэ хугацаанд 3 удаа Аваргуудын лигт түрүүлж байсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.