“Лион” хожиж, “Ювентус” талбайдаа гоол оруулж чадсангүй

“Лион” хожиж, “Ювентус” талбайдаа гоол оруулж чадсангүй

Аваргуудын лигийн Н хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийн тэргүүн баг “Ювентус” талбайдаа өнгөрсөн улирлын Европа лигийн аварга “Селилья”-г хүлээж авч, хуурай тэнцлээ. Италийн аваргууд талбайдаа сайн тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь гоол оруулж чадсангүй.

Тэгвэл нөгөө талд Францийн “Лион” клуб талбайдаа Хорватын “Динома Загреб” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 3 оноотой болж, хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж эхлэв.

Тоглолтын 13 дахь минутад Толиссо тооны харьцааг нээсэн бол 49 дэх минутад Ферри нэгийг нэмжээ. Улмаар Корне 57 дахь минутад гүйцээж, багтийнхаа ялалтыг баталгаажуулсан байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.