Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ шалгаруулав. Тэмцээний шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдээс Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдээс Г.Болор-Очир нар шалгарсан байна.

УАШТ-ий жин тус бүрд түрүүлж, улсын аварга болсон тамирчдыг та бүхэнд танилцуулахад,

эмэгтэй жүдочдоос

  • 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг,
  • 52 кг-д Б.Хорлоодой,
  • 57 кг-д Л.Энхрийлэн,
  • 63 кг-д Б.Ганхайч,
  • 70 кг-д Ц.Наранжаргал,
  • -78 кг-д Б.Ганзаяа,
  • +78 кг-д А.Адьяасүрэн нар улсын аваргаар шалгарлаа.

Харин эрэгтэй жүдочдоос

  • 60 кг-д Э.Ариунболд,
  • 66 кг-д Г.Сод-Эрдэнэ,
  • 73 кг-д Ц.Цогтбаатар,
  • 81 кг-д Г.Болор-Очир,
  • 90 кг-д Г.Алтанбагана,
  • -100 кг-д О.Хангал,
  • +100 кг-д Э.Мөнхжаргал нар тэргүүлж, аварга болжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.