Карло Анчелотти: “Байерн” Аваргуудын лигт түрүүлж чадна

Карло Анчелотти: “Байерн” Аваргуудын лигт түрүүлж чадна

Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб өнгөрсөн шөнө Оросын “Ростов”-ыг 5:0-ээр буулгаж авч, Аваргуудын лигийн хэсгийн шатны анхны хожлоо байгуулсан билээ. Энэ тоглолтын дараа багийн дасгалжуулагч, Итали мэргэжилтэн Карло Анчелотти байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Аваргуудын лигт түрүүлж чадах уу гэж үү. Чадна гэдэгт би итгэлтэй байна. “Баейрн Мюнхэн” энэ улиралд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх чадвартай байх болно. Одоогийн байдлаар бүх зүйл сайхан байна. Гэхдээ бид хэсгээсээ нэгээр гарах хэрэгтэй. Дараа нь сугалаа яаж таарахыг харна даа” хэмээн ярьжээ.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.