"Хантайшир" дэвжээний 20 жилийн ойн барилдаанд аварга П.Бүрэнтөгс түрүүллээ

Говь-Алтай аймгийн "Хантайшир" бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, улсын начин Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх барилдсанаас улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарав. Хантайшир дэвжээнээс ахмад бөхчүүддээ болон хүндэт засуулууддаа хүндэтгэл үзүүллээ. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг Хантайшир дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн "Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон "Хантайшир" дэвжээний бусад удирдлагууд гардууллаа. Монголын бөхийн өргөөнд болох дараагийн барилдаан энэ сарын 25-нд Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.