Лос Анжелес Лейкэрс баг Энтони Дэвисгүй хоёр дараалж хожлоо

Лос Анжелес Лейкэрс баг Энтони Дэвисгүй хоёр дараалж хожлоо

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Орлондо Межик багийг хүлээн авч тоглож 94-106 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 15 дахь хожлоо байгуулсан бөгөөд өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байгаа бол Межикийн хувьд дорнод бүсийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтод Энтони Дэвис оролцоогүй бөгөөд мөн өмнөх тоглолтод гэмтлийн улмаас тоглоогүй билээ. Леброн Жеймс 30 оноо, 11 самбар, 10 дамжуулалтаар замналынхаа 101 дэх трипл даблийг гүйцэтгэсэн бол Рассел Уэстбрүүк 19 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, Тейлон Хортен Такер 19 оноог авчээ. Эсрэг багаас Көүл Энтони 21 оноог авсан бол Уагнер 20 оноо, 7 самбараас бөмбөг авчээ

 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 112-97 Нью-Иорк Никс

Брүүклин Нетс 116-104 Детройт Пистонс

Даллас Мавирекс 103-84 Оклахома Сити Тандер

Нью Орлэйн паликанс 97-112 Сан Антонио Спөрс

Орлондо Межик 94-106 Лос Анжелес Лейкэрс 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.