Филадельфи 76 баг өрнөд бүсийг тэргүүлж байсан багийг хожлоо

Филадельфи 76 баг өрнөд бүсийг тэргүүлж байсан багийг хожлоо

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Филаделфи 76 талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 93-102 харьцаагаар Сиксерс хожлоо. Хоёр энэ улиралд хоёр удаа таарч тоглосон бөгөөд эхний тоглолтод Уорриорс 116-96 харьцаагаар хожоод байсан бол энэ удаа Сиксерс 9 онооны зөрүүтэй хожиж цувралыг харьцаа 1-1 болжээ. Улмаар 15 хожил, 12 хожигдолтойгоор дорнод бүсийн 6-рт бичигдэж байгаа бол Уорриорс 21 хожил, 5 хожигдолтой болж өрнөд бүсийн хоёр луу уналаа

Тус тоглолтод Жоэл Эмбийд 26 оноо, 9 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 16 оноо, 9 самбар, Макси 14 оноог авчээ. Эсрэг багаас Жордан Пүүл 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Андрью Уйггинс 20 оноо, Стифэн Көрри 18 оноо, 9 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 98 : 123 Юта Жазз
Мемфис Гриззлис 113 : 106 Хьюстон Рокетс
Кливленд Кавалерс 117 : 103 Сакраменто Кингс
Майами Хит 118 : 92 Чикаго Буллз
Филадельфи 76 102 : 93 Голден Стэйт Уорриорс
Сан-Антонио Спөрс 112 : 127 Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.