Аваргуудын лигийн хэсгийн шатны зургадугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. H хэсгийн сүүлийн тоглолт ОХУ-ын Зенит талбайдаа Английн Челси клубтэй тоглож 3-3 харьцаагаар тэнцлээ. Улмаар Челси клуб 13 оноотой болж хэсгийн 2-р байраар аваргуудын лигийн шигшээ 16-д шалгарсан бол Зенит 5 оноотой болж тэдний дараа бичигдэж Европа лигт тоглохоор боллоо. Тус тоглолтод Зенитээс 38 минутад Клаудиньо, 41 минутад Азмун, 90+4 минутад Оздоев нар гоолдсон бол Челсигээс 2, 85 минутад Вернер, 62 минутад Лукаку нар гоолджээ.
Энэ хэсгийн нөгөө тоглолт болох Италийн Ювэнтус талбайдаа Шведын Мальма клубтэй тоглож 1-0 харьцаагаар хожиж Н хэсгийн 15 оноотойгоор тэргүүллээ. Тус тоглолтын цорын ганц гоолыг 18′минутад Кин оруулжээ.
Аваргуудын лигийн хасагдах шат буюу шөвгийн 16-гийн сугалаа арванхоёрдугаар сарын 13-нд болно.
Зургадугаар тойргийн бусад тоглолтын үр дүн
Played | Won | Drawn | Lost | For | Against | Goal difference | Points | |
---|---|---|---|---|---|---|---|---|
|
6 | 5 | 0 | 1 | 10 | 6 | 4 | 15 |
|
6 | 4 | 1 | 1 | 13 | 4 | 9 | 13 |
6 | 1 | 2 | 3 | 10 | 10 | 0 | 5 | |
6 | 0 | 1 | 5 | 1 | 14 | -13 | 1 |
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.