Барселона клуб хэсгээсээ гарч чадалгүй аваргуудын лигээс мултарлаа

Барселона клуб хэсгээсээ гарч чадалгүй аваргуудын лигээс мултарлаа

Аваргуудын лигийн хэсгийн шатны зургадугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Е хэсгийн сүүлийн тоглолт Германы Байерн Мюнхен талбайдаа Испаний алдарт Барселона клубтэй тоглож 3-0 харьцаагаар хожиж Барсаг аваргуудын лигээс мулталлаа. Улмаар Байерн клуб хэсэгтээ зургаан хожилтойгоор нийт 18 оноотойгоор хэсгийг тэргүүлсэн бол Барса 7 оноотойгоор хэсгийн гуравдугаар байрт орж Европа лигт тоглохоор болжээ. Барса 17 жилийн турш дээд түвшинд тасралтгүй тоглож, байсан ч энэ удаа бүдэрлээ. Тэд хамгийн сүүлд 2003-2004 оны улиралд Европа лигт оролцож байв. 

Тус тоглолтод 34 минутад Левандовски дамжуулалтаар Мюллер салхийг хагалсан бол 43 минутад Сане, 62 минутад′ Мусиала нар гоолджээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт болох Португалийн Бенфика талбайдаа Украйн Динамо Киев клубтэй тоглож 2-0 харьцаагаар хожлоо. Улмаар 8 оноотойгоор хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шөвгийн 16 үлдсэн бол Динамо хэсгийн сүүлийг мушгилаа. Тус тоглолтод 16 минутад Яремчук тоглолтын салхийг нээсэн бол эцсийн цэгийг 22 минутад Жилберто оруулжээ.

Аваргуудын лигийн хасагдах шат буюу шөвгийн 16-гийн сугалаа арванхоёрдугаар сарын 13-нд болно.

Зургадугаар тойргийн бусад тоглолтын үр дүн

ПСЖ 4 : 1 Брюгге 
РБ Лейпциг 2 : 1 Манчестер Сити 
Боруссия Д 5 : 0 Бешикташ 
Аякс 4 : 2 Спортинг 
Реал Мадрид 2 : 0 Интер 
Шахтер 1 : 1 Шериф 
Милан 1 : 2 Ливерпүүл 
Порту 1 : 3 Атлетико 
Ювентус 1 : 0 Мальме 
Зенит 3 : 3 Челси 
Байерн Мюнхен 3 : 0 Барселона 
Бенфика 2 :  0 Динамо Киев 
Манчестер Юнайтед 1 : 1 Янг Бойз 
Аталанта– : –Вильярреал 
Ред Булл 1 :  0 Севилья 
Вольфсбург 1 : 3 Лилль
 
 

Хэсэг E

  Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Оруулсан гоол Алдсан гоол Гоолын зөрүү Оноо
 
Bayern
6 6 0 0 22 3 19 18
 
Benfica
6 2 2 2 7 9 -2 8
Barcelona 6 2 1 3 2 9 -7 7
Dynamo Kyiv 6 0 1 5 1 11 -10 1

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.