Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гүржийн нийслэл Тбилис хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ.
Тэрбээр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын Араб, Бахрайн зэрэг 20 орчим орны тамирчидтай өрсөлдсөнөөс алт, хүрэл мeдалийг Ираны тамирчид хүртсэн байна.
Э.Содномпилжээ 244 кг-аар мөнгө, Алиакбар 245 кг-ээр дэлхийн аварга болсон бол Р.Саман нь 235 кг-аар хүрэл мeдалтан болов.
Дээрх тэмцээнээр "Парис-2024" олимпын наадмын эрх олгож буйгаараа онцлог юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.