Роналду дубл хийж МанЮ хожлоо

Роналду дубл хийж МанЮ хожлоо

Английн прьемер лигийн 14 тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Манчестер Юнайтед талбайдаа Арсенал клубыг хүлээн авч тоглож 3-2 харьцаагаар хожлоо. Улмаар 21 оноотой болж  хүснэгтийн 7-рт бичигдэж байгаа бол Арсенал 23 оноотойгоор 5-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтын салхийг Арсеналаас 13 минутад Сми Роу нээсэн ч эхний үе дуусахаас 1 минутын өмнө Бруну Фернандеш тэнцүүлжээ. Хоёрдугаар үед Роналду 52 болон 70 минутад гоодож дубл хийсэн бол Арсеналаас 54 минутад Эдегар оруулжээ.

Английн прьемер лигийн 14 тойргийн бусад тоглолтууд

Ньюкасл 1 : 1 Норвич 
Лидс 1 : 0 Кристал Пэлас 
Саутгемптон 2 : 2 Лестер 
Уотфорд 1 : 2 Челси
Вест Хэм 1 : 1 Брайтон 
Вулверхэмптон 0 : 0 Бернли 
Астон Вилла 1 : 2 Манчестер Сити
Эвертон 1 : 4 Ливерпүүл 
Тоттенхэм 2 : 0 Брентфорд 
Манчестер Юнайтед 3 : 2 Арсенал
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.