Лионел Месси долоо дахь удаа "Алтан бөмбөг" хүртлээ

Лионел Месси долоо дахь  удаа

Аргентины хөл бөмбөгчин Лионел Месси оны эцэст "France Football" сэтгүүлээс гаргадаг  дэлхийн шилдэг хөл бөмбөгчний шагнал "Алтан бөмбөг"-ийг долоо дахь удаагаа хүртлээ.

Хэд хэдэн улирал дараалан гайхалтай тоглолт үзүүлж буй "Байерн Мюнхен" болон Польшийн шигшээ багийн довтлогч Роберт Левандовскиг энэ жил "Алтан бөмбөг" хүртэнэ гэж олон хөгжөөн дэмжигч, мэргэжилтнүүд хүлээж байв. Тэрээр энэ жил "Байерн"-ы 53 гоолыг оруулжээ. Гэвч Левандовски хөл бөмбөгийн мэргэжилтнүүдийн санал хураалтаар хоёрдугаар байрт орсон байна. Гэхдээ тэрээр шинээр бий болгосон оны шилдэг мэргэн буучийн шагналыг хүртсэн анхны тоглогч боллоо.

  • Гуравдугаар байрт Италийн Бразилийн Жоржиньо (Челси),
  • дөрөвдүгээр байрт Францын Карим Бензема (Реал Мадрид),
  • тавдугаарт Францын хөл бөмбөгчин Нголо Канте (Челси) орсон байна.

Лев Яшиний нэрэмжит шагнал буюу шилдэг хаалгачийн шагналыг Италийн шигшээ болон ПСЖ багийн хаалгач Жанлуижи Доннарумме хүртлээ. Таван "Алтан бөмбөг"-ийн эзэн Криштиану Роналду энэ удаад зургадугаар байрт оржээ.

34 настай Лионел Месси энэ жил Барселонагаас гарч, Францын Парис Сен Жермен (ПСЖ) руу орсон.

Тэрээр нэг клубт хамгийн олон гоол оруулсан Пелегийн рекордыг эвдэж, Европын хамгийн хүчирхэг таван лигийн нэгд 13 улирал дараалан дор хаяж 20 гоол оруулсан түүхэн дэх анхны тоглогч болж, Герд Мюллерийн рекордыг эвдэж, 12 улирал дараалан 30-аас дээш гоол оруулсан байна.

Түүнчлэн өнгөрсөн зун Месси Аргентины шигшээ багийн хамт Копа Америкийн финалд Бразилийг ялж аварга болсон юм.

Тэрээр Парист болсон шагнал гардуулах ёслолын үеэр, "Энд дахин зогсох үнэхээр гайхалтай мэдрэмж юм. Хоёр жилийн өмнө би өөрийгөө энд сүүлчийн удаа зогсож байна гэж бодож байсан. Гэхдээ Копа Америкад түрүүлэх чухал байлаа. Копа Америкагийн ачаар миний хувьд онцгой жил өнгөрлөө. Мараканад энэ ялалтыг аргентинчуудтайгаа хамт тэмдэглэх үнэхээр сайхан байсан" гэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.