Лос Анжелес Лейкэрс улирлын 11 дэх хожлоо байгууллаа

Лос Анжелес Лейкэрс улирлын 11 дэх хожлоо байгууллаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Детройт Пистонс багтай тоглолоо. Хоёр баг энэ улиралд хоёр удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолт хэдхэн хоногийн өмнө болж Лейкэрс 20 гаруй онооноос барьж хожсон билээ. Тэгвэл хоёр дахь тоглолт өнөөдөр болж гуравдугаар үед Лейкэрс 10 оноог илүү авч чадснаар тоглолт 106-110 харьцаагаар хожлоо. 

Улмаар 11 хожил, 11 хожигдолтой болж өрнөд бүсийн наймд бичигдэж байгаа бол Пэйсэрс 4 хожил, 16 хожигдолтой болж дорнод бүсийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 33 оноо, 5 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 24 оноо, 10 самбар, Рассел Уэстбрүүк 25 оноо, 6 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Грант 32 оноо, Каннанхам 15 оноо, 11 самбар, сэлгээнээс Жейксон 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Голдэн Стэйт Уорриорс 105-90 Лос Анжелес Клипперс

Милоуки Багс 118-100 Индиана Пэйсэрс

Бостон Селтикс 109-97 Торонто Репторс

Сакермэнто Кингс 101-128 Мемфис Гриззлис

Детройт Пистонс 106-110 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.