Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургаа дахь удаагаа түрүүллээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургаа дахь удаагаа түрүүллээ

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн сүүлийн  өдрийн буюу арвантав дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр озеки Такакейшотой барилдаж давсан байна. Улмаар 15 даваатайгаар нэг ч уналгүй анх удаагаа түрүүллээ. Мөн зургаа дахь удаа аварга цолыг хүртэж байгаа бөгөөд аварга цол хүртснээс хойш хоёр башё дараалан түрүүлсэн нь 1960 оноос хойшхи анхны бөх болжээ.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноровгийн секиваки Мэйсэйтэй барилдаж өвдөг шорооджээ. Тэрбээр таван даваа 10 унаатайгаар башёг өндөрлүүллээ.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн нутгийн бөх маэгаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж давжээ. Улмаар зургаан даваа есөн унаатай болсон бол маэгаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж 9 даваа, зургаан унаатайгаар башёг өндөрлүүллээ.

Харин маэгаширагийн 5-аас барилдах Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 4-өөс барилдах Такарафүжитэй барилдаж долоо даваа найман унаатай болжээ.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 15-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 6-9

Комүсүби Ичиножо А.Ичинноров 5-10

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 7-8

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 8-7

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.