А.Адъяасүрэн тавдугаар байрт орлоо /Барилдааны бичлэгтэй/

А.Адъяасүрэн тавдугаар байрт орлоо /Барилдааны бичлэгтэй/

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдлаа. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болжээ. 

Манайхаас эхний хоёр өдрийн барилдаанаас Ц.Цогтбаатар алтан медаль, Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртсэн билээ. Өнөөдөр эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаан болно.

Эмэгтэй +78 кг жинд А.Адъяасүрэн хүрэл медалийн төлөө Францын бөх Корали Хэймитэй барилдаж базари үнэлгээгээр ялагдаж тавдугаар байрт орлоо.

Тэрбээр В хэсэгт багтсан хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Анжела Гаспариантай барилдаж нэмэлт цагт цэвэр ялсан бол мөнгөн медалийн төлөө Бразилийн бөх Биатриз Соузатай барилдаж цэвэр ялагджээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.