Брүүклин Нетс багийг хожиж 16 дараалсан ялалтыг авлаа

Брүүклин Нетс багийг хожиж 16 дараалсан ялалтыг авлаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо.  Брүүклин Нетс талбайдаа Финикс Санс багтай тоглож 107-113 харьцаагаар хожигдлоо. Улмаар 14 хожил, 6 хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлэгч хэвээр байгаа бол Санс сүүлийн 16 тоглолтод бүгдэд нь ялалт байгуулжээ. 

Тус тоглолтод Сансаас Девин Бүүкер 30 оноо, Крис Пол 22 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар тусалжээ. Эсрэг багаас Кэвин Дурант 39 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, 4 таслалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд Жеймс Харден 12 оноо, 13 самбар, 14 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфия 76 120 : 121 Миннесота Тембэруолвз /2 нэмэлт цаг/
Брүүклин Нетс 107 : 113 Финикс Санс
Атланта Хаукс 90 : 99 Нью-Йорк Никс
Хьюстон Рокетс 146 : 143 Шарлотт Хорнетс
Чикаго Буллз 104 : 107 Майами Хит
Кливленд Кавалерс 105 : 92 Орландо Межик
Даллас Мавирекс 114 : 120 Вашингтон Уйзардс
Юта Жазз 1285 : 100 Нью Орлеан Паликанс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.