Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдлаа. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болжээ.
Манайхаас эхний хоёр өдрийн барилдаанаас Ц.Цогтбаатар алтан медаль, Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртсэн билээ. Өнөөдөр эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаан болно.
Эрэгтэй -90 болон -100 кг жинд манайхаас бөх явуулаагүй бөгөөд +100 жинд хоёр бөх барилдана. В хэсэгт багтсан О.Цэцэнцэнгэл эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Словак болон Узбэкстан улсын бөхчүүдийн ялсантай нь барилдана. Харин С.Бат-Орших эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Францын бөх Жосеф Теректэй барилдана.
Эмэгтэй -78 кг жинд Б.Эрдэнэт-Од А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Германы бөх Алина Боехмтэй барилдана.
Эмэгтэй +78 кг жинд нийт долоон бөх барилдаж байгаа бөгөөд В хэсэгт багтсан А.Адъяасүрэн хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Анжела Гаспариантай барилдана. Ялсан мөнгөн медалийн төлөө барилдах бол ялагдвал торгуулийн тойрогт барилдана.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.