Финикс Санс 13 тоглолт дараалж хожлоо

Финикс Санс 13 тоглолт дараалж хожлоо

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт Сан Антонио Спөрс талбайдаа Финикс Санс багийг хүлээн авч тоглож 115-111 харьцаагаар Санс хожлоо. Улмаар 13 тоглолт дараалж ялалт байгуулаад байгаа бөгөөд 14 хожил, гурван хожигдолтой болж өрнөд бүсийн 2-т бичигдэж байна. Харин Спөрс 4 хожил, 12 хожигдолтой болж өрнөд бүсийн 13-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Дэвин Бүүкер 23 оноогоор багаа тэргүүлсэн бол ДиАндрэй Эйтон 21 оноо, 14 самбар, сэлгээнээс Камерон Пэй 20 оноог авчээ. Эсрэг багаас Деррик Уайт 19 оноогоор багаа тэргүүлсэн бол Дижантэй Муррэй 18 оноо, 10 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл хийжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 103 : 109 Шарлотт Хорнетс
Кливленд Кавалерс 112 : 117 Бруклин Нетс
Бостон Селтикс 108 : 90 Хьюстон Рокетс
Атланта Хаукс 113 : 101 Оклахома-Сити Тандер
Нью Орлеан Паликанс 96 : 110 Миннесота Тембэруолвз
Милуоки Багс 123 : 92 Орландо Межик
Чикаго Буллз 77 : 109 Индиана Пэйсэрс
Сан-Антонио Спөрс 111 : 115 Финикс Санс
Юта Жазз 118 : 119 Мемфис Гризлис
Сакраменто Кингс 94 : 102 Филадельфиа 76
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.