2019 оны үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлсэн улсын арслан Э.Оюунболдын допингийн шинжилгээ эерэг гарсан тул улсын аварга цолыг нь хураахаар болсон.
Улмаар Үндэсний их баяр наадмын үеэр түүнд унасан Н.Батсуурьт Монгол Улсын даян аварга, Улсын арслан Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, Д.Анарт Улсын заан, Б.Цэдэнсодномд Улсын харцага, Н.Мустафад Улсын начин цол хүртээлээ.
Энэ үеэр улсын заан Д.Анар "Би сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан байна. Допингтой бөхтэй барилдаж байх үедээ допингтой гэдгийг нь сайн мэдэхгүй л дээ. Олон жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаад харамсаж байна" гэв.
Бөхчүүд тухайн үедээ допингтой бөхтэй барилдаагүй бол илүү амжилт үзүүлж болох байсан гэдгийг хэлсэн бөгөөд цаашид ийм зүйл давтахгүйн тулд дүрэм журмаа чангалж, дагаж мөрдөхийг хүслээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.