Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн хоёр дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.
Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж давсан байна. Улмаар хоёр даваатай болжээ. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 1-ээс барилдах Вакатакакагитэй барилдана.
Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Окиномитэй барилдаж өвдөг шороодож хоёр унаатай боллоо. Өнөөдрийн түүний өрсөлдөгч озеки Такакейшотой барилдана.
Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров озеки Шодайтай барилдаж өвдөг шороодлоо. Өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 2-оос барилдах Таканошотой барилдана.
Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:
Макүүчи зиндаа:
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-0
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 0-2
Комүсүби Ичиножо А.Ичинноров 1-1
М-5 Хошорюү С.Бямбасүрэн 1-1
М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1
М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 2-0
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.