Шарлот Хорнетсын залуус Голдэн Стэйт Уорриорс багийн хоёр дахь хожигдлыг амсууллаа

Шарлот Хорнетсын залуус Голдэн Стэйт Уорриорс багийн хоёр дахь хожигдлыг амсууллаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Улирлыг ганцхан хожигдолтойгоор тэргүүлж байсан Голдэн Стэйт Уорриорс багийнхан өнөөдөр Шарлот Хорнетсын талбайд зочилж тоглолоо. Хоёр баг энэ улиралд хоёр удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтод Уорриорс илт илүүрхэж хожсон билээ. Энэ улиралд сүүлчийн удаа таарч багаа тоглолтод Хорнетсын залуучууд эхний үеэс тэргүүллийг авсан бөгөөд шийдвэрлэх үед таван оноог илүү авснаар 102-106 харьцаагаар Хорнетс хожлоо. Улмаар найман хожил, долоон хожигдолтой болж байгаа бөгөөд дорнод бүсэд наймд бичигдэж байгаа бол Уорриорс 11 хожил, хоёр хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлэгч хэвээр үлджээ.

Тус тоглолтод Майкл Бриджс 22 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Ламело Болл 21 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, Терри Розиэр 20 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 24 оноо, 6 самбар, 10 дамжуулалт, Эндрью Уйгинс 28 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Лос Анжелес Лейкерс 114 : 106 Сан-Антонио Спөрс
Атланта Хаукс 120 : 100 Милуоки Багс
Шарлотт Хорнетс 106 : 102 Голден Стэйт Уорриорс
Хьюстон Рокетс 89 : 115 Финикс Санс
Оклахома-Сити Тандер 96 : 120 Брүүклин Нетс
Денвер Наггетс 124 : 95 Портленд Трэйл Блэйкэрс
Лос Анжелес Клипперс 100 : 90 Чикаго Буллз
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.