Миами Хит гурав дараалсан хожигдлоо зогсоолоо

Миами Хит гурав дараалсан хожигдлоо зогсоолоо

Өнөөдөр NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Эхний тоглолт Юта Жазз талбайдаа Маиами Хит багтай тоглож 105-111 харьцаагаар Хит хожиж гурав дараалсан ялагдлаа зогсоолоо. Улмаар найман хожил, таван хожигдолтой болж дорнод бүсийн тавт бичигдэж байгаа бол Жазз мөн найман хожил, таван хожигдолтой болж өрнөд бүсийн зургадугаарт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Тайлер Херро гараанд гарч тоглосон бөгөөд 27 оноо, 8 самбар, Данкан Робинсон 22 оноо, Кайл Ловри 21 оноог авчээ. Эсрэг багаас Богданович 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Донован Митчел 22 оноо, сэлгээнээс Жардан Кларксон 25 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Юта Жазз 105 : 111 Майами Хит
Индиана Пэйсэрс 118 : 113 Филадельфиа 76
Нью Орлеан Паликанс 112 : 101 Мемфис Гриззлис
Орландо Межик 92 : 104 Вашингтон Уйзардс
Торонто Репторс 121 : 127 Детройт Пистонс
Кливленд Кавалерс 91 : 89 Бостон Селтикс
Лос Анжелес Клипперс 129 : 102 Миннесота Тембэруолвз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.