Милоуки Багс хоёр дараалсан ялагдлаа зогсоолоо

Милоуки Багс хоёр дараалсан ялагдлаа зогсоолоо

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Филадельфиа 76 талбайдаа Милоуки Багс багтай тоглож 118-109 харьцаагаар Багс хожлоо. Хоёр дарааллаад хожигдоод байсан хожигдлоо зогсоосон бөгөөд улмаар таван хожил, зургаан хожигдолтой болж дорнод бүсийн 9-рт эрэмбэлэгдэж байна. Харин Сиксерс найман хожил, дөрвөн хожигдолтой болж дорнод бүсийн 4-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Яннис Антетокумбо 31 оноо, 16 самбар, 2 хаалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Грий Аллен 25 оноо, Боби Портис 19 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Тиряси Макси 31 оноог авч багаа тэргүүлсэн бол Шайк Милтон 20 оноо, сэлгээнээс Нианг 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд үр дүн.

Милоуки Багс 118-109 Филадельфиа 76

Атланта Хаукс 98-110 Юта Жазз

Портленд Трэйл Блэйзэрс 109-117 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.