Лейкэрс талбайдаа Шарлотыг хожлоо

Лейкэрс талбайдаа Шарлотыг хожлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Шарлот Хорнетс клубтэй тоглож нэмэлт цагт 123-126 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар зургаан хожил, таван хожигдолтой болж өрнөд бүсийн наймд бичигдэж байна. Хорнетс таван хожил, долоон хожигдолтой болж дорнод бүсийн 9-рт эрэмбэлэгдэж байгаа бол сүүлийн таван тоглолтод хожигдоод байна. 

Тус тоглолтод Энтони Дэвис 32 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 17 оноо, 12 самбар, 14 дамжуулалт, 3 бөмбөг таслалтыг гүйцэтгэж трипл дабл гүйцэтгэсэн бол сэлгээнээс Кармело Энтони 29 оноог авчээ. Эсрэг багаас Терри Розиер 29 оноог авч багаа тэргүүлсэн бол Гордон Хэйвард 21 оноо, Ламело Болл 25 оноо, 15 самбар, 11 дамжуулалтаар трипд дабл гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфиа 76 96 : 103 Нью-Йорк Никс
Мемфис Гриззлис 125 : 118 Миннесота Тембэруолвз
Чикаго Буллз 118 : 95 Брүүклин Нетс
Даллас Мавирекс 108 : 92 Нью Орлеан Паликанс
Денвер Наггетс 113 : 96 Майами Хит
Голден Стэйт Уорриорс 127 : 113 Атланта Хаукс
Сакраменто Кингс 104 : 109 Финикс Санс
Лос Анжелес Лейкерс 126 : 123 Шарлотт Хорнетс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.