Н.Наранхүү "U-23"-ын ДАШТ-ий медальтан боллоо

Н.Наранхүү

Бөхийн төрлүүдийн 2021 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг 8:2-оор, 1/8 шигшээд Ираны Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогсохоор болов. Ийнхүү Белградын дэвжээнд Монголын долоон тамирчин зодоглосноос хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна. Сонирхуулахад, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Н.Наранхүүгийн төрсөн ах ОУХМ Н.Насанбуян 2014 онд өсвөр үеийн, 2017 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.