Эмбийд хаалт хийж, баг нь хожил байгууллаа

Эмбийд хаалт хийж, баг нь хожил байгууллаа

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Чикаго Буллз талбайдаа Филадельфиа 76 багтай тоглож эцсийн мөчид Эмбийд чухал хаалтыг Дерозэн дээр хийснээр 103-98 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар зургаан хожил хоёр хожигдолтой болж дорнод бүсийн хоёрт бичигдэж байгаа бол Бухнууд мөн зургаан хожил, хоёр хожигдолтойгоор тэдний дор буюу дорнод бүсийн гуравт бичигдэж байна.

Тус тоглолтод Сэт Көрри 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Жоэл Эмбийд 18 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, 1 хаалт, Макси 14 оноог авчээ. Эсрэг багаас Димар Дерозэн 37 оноо, 10 самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд Зак Лавин 27 оноог авсан ч бусад тоглогчид нь тааруухан тоглолт үзүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 100 : 109 Торонто Репторс
Филадельфиа 76 103 : 98 Чикаго Буллз
Индиана Пэйсэрс 111 : 98 Нью-Йорк Никс
Кливленд Кавалерс 107 : 104 Портленд Трэйл Блэйзэрс
Орландо Межик 79 : 92 Бостон Селтикс
Брүүклин Нетс 117 : 108 Атланта Хаукс
Мемфис Гриззлис 108 : 106 Денвер Наггетс
Миннесота Тембэруолвз 115 : 126 Лос Анжелес Клипперс
Сан-Антонио Спөрс 108 : 109 Даллас Мавирекс
Голден Стэйт Уорриорс 114 : 92 Шарлотт Хорнетс
Сакраменто Кингс 112 : 99 Нью Орлэйн Паликанс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.