Чикаго Буллз 19 оноог арилгаж Селтиксийг талбайд нь буулгаж авлаа

Чикаго Буллз 19 оноог арилгаж Селтиксийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт Бостон Селтикс талбайдаа дорнод бүсийг тэргүүлж байгаа Чикаго Буллз байгийг хүлээн авч тоглож 114-128 харьцаагаар Бухнууд хожлоо. Улмаар зургаан хожил, нэг хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлэгч хэвээр үлдсэн бол Селтикс хоёр хожил, таван хожигдолтой болж дорнод бүсийн 12-т эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Димар Дерүзэн 37 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Зак Лавин 26 оноо, 7 дамжуулалт, Лонко Болл 12 оноо, 6 самбар, 4 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жейлон Броун 28 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол  Жейсон Тэйтум 20 оноо, Ол Хорворд 20 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлотт Хорнетс 110 : 113 Кливленд Кавалерс
Филадельфиа 76 113 : 103 Портленд Трэйл Блэйзэрс
Индиана Пэйсэрс 131 : 118 Сан-Антонио Спөрс
Атланта Хаукс 118 : 111 Вашингтон Уйзардс
Бостон Селтикс 114 : 128 Чикаго Буллз
Нью-Йорк Никс 104 : 113 Торонто Репторс
Миннесота Тэмбэруолвз 97 : 115 Орландо Межик
Мемфис Гриззлис 106 : 97 Денвер Наггетс
Лос Анжелес Клипперс 99 : 94 Оклахома-Сити Тандер
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.